“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчид тодорлоо

Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг монголчууд” шоуг Монгол телевиз гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан “Got talent” шоуг албан ёсны эрхтэйгээр Монголдоо зохион байгуулж, ням гариг бүр үзэгч түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр тодорч чадсан билээ.

Харин тус шоу нэвтрүүлгийн энэ жилийн шүүгчдээр хэн ажиллах нь үзэгчдийн сонирхлыг их татаад байсан. Тэгвэл өнөөдөр шүүгчдийн нэрс ил болсон бөгөөд Монголын урлагт нэр хүндтэй эрхмүүд шүүгчээр сонгогдлоо. Тухайлбал Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар шүүгчээр ажиллахаар болжээ.

“Авьяаслаг монголчууд 2018” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт Улаанбаатар чуулгын тайзнаа ирэх зургаадугаар сарын 12, 13, 14, 18, 19, 20, 21-ний өдөр болох аж.

“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх дуучин О.Энх-Эрдэнэ түрүүлсэн билээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …