Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрөгч долоо хоногт Токио хотод болсон билээ. Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болжээ.
Д.Нямсүрэн 2001 оноос эхлэн сүмод барилдаж эхэлсэн. Тэрбээр жюүрёод хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амлажээ.