Шоу бизнесийн ертөнцөд аль хэдийн байр сууриа олсон цөөхөн хэдэн гэр бүлийн нэг бол Кардашьяныхан. Харин Хадидын гэр бүлийн гишүүд өөрсдийн байр суурийг бэхжүүлэхээр хүч түрэн гарч ирцгээж байгаа билээ. Энэ хоёр гэр бүлийн охид хоорондоо найз нөхдийн харилцаатай байдаг. Тодруулбал, супермодель Кендалл Женнер эгч, дүү Жижиг, Белла Хадидтай сайн найзууд. Тэгвэл алдартай гэр бүлийн гишүүдийн харилцаа нөхөрлөлөөс давж, худ ураг болж мэдэх нь гэж хардахаар зураг цахим орчинд таржээ.
Тэрхүү зурган дээр Кендалл Женнер бүсгүй Хадидын гэр бүлийн хамгийн отгон гишүүн болох 18 настай Анвар хүүтэй хамт байх бөгөөд түүнтэй тун аальгүйтсэн байр байдалтай харагдах аж. Хэдийгээр үүнийг найз нөхөд, эгч дүүгийн харилцаа гэж тайлбарлаж болох ч хэдэн жилийн дараа юу болохыг хэн мэдлээ.