“Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь дугаарын ялагч RAIN болов

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь дугаар өчигдөр /2018.06.10/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны зургаа дахь дугаарын ялагчаар  загвар өмсөгч О.Билгүүн шалгарлаа.

Тэрээр өчигдрийн дугаарт  Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин  Rain-ын дүр хувирч түүний “”Love song” дууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг ялагч аар тодров.

Шүүгч Г.Ганхүү”Rain та хоёр дэндүү адилхан байлаа. Дээр нь чи сэтгэл гаргалаа. Маш адилхан байна. Баззер азтай байлаа”хэмээн онцолж байсан юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …