Алтан Хальс Индепендент Кино Наадмын ялагчид тодорлоо

Энэ жилийн Алтан Хальс Индепендент Кино Наадам зургаадугаар сарын 8-нд ялагчдаа зарлан, албан ёсоор хаалтаа хийсэн юм.

Шилдгийг тодруулах сонголтын хороонд; Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны “Global Film Expression” кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар багтан ажиллаж, шилдгүүдийг тодрууллаа.

Алтан Хальс Индепендент Кино Наадмын сонголтын хороо 56 орны 514 киноноос 31 богино киног уралдаант хэсэгт сонгосон билээ.

Ялагчид:

Шилдэг олон улсын баримтат кино төрөлд ялагч бүтээл: Марина-Эвелина Кракана – “Түлшний шүүр” (Румын)
Шилдэг Монгол баримтат кино тусгай шагналын ялагч бүтээл: Баттулгын Гантулга – “Сүмбэр”

Шилдэг олон улсын эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Майкл Лайонс – “Кино давтамж 31: Шисэндо” (Япон)
Шилдэг Монгол эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Эрдэнэ-Очирын Отгон-Эрдэнэ – “Замхрал”
Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино төрөлд ялагч бүтээл: Шинпэй Шэнь – “Лянхуа дэнлүү” (БНХАУ)
Шилдэг олон улсын хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Роман Любый – “Гахайнууд” (Украин)

Шилдэг Монгол хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Гантулгын Номин – “Түлхүүр”
Сонголтын хорооны шагналын эзэн бүтээл: Цагаанцоожийн Галсандорж – “Хөл нүцгэн”

Алтан хальс дээд шагналын эзэн: Оливье Мажис – Майн баяр (Бельги)

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …