Австралийн шигшээ ОУ-ын чансаанд 40 дүгээрт бичигддэг

Австралийн хөлбөмбөгийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д “C” хэсэгт багтаад байна. Олон улсын чансаанд 40 дүгээрт бичигдэж буй уг багийн дасгалжуулагчаар Берт Ван Марвик ажилладаг.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Анге Постекоглоуг халсны дараа энэ удаагийн ДАШТ-д шинэ дасгалжуулагчтай орох гэж байна. Марвикийн хувьд тоглогчидоо таних цаг төдийлөн байгаагүй.

Давуу тал нь Марвик хамгаалалтаа чангатгахад гол анхаарлаа төвлөрүүлэх ба хурдтай тоглогчид болох Маттью Лэкки болон Робби Крусс нарт довтолгооны хэсэгт “аюул учруулна” гэж найдаж байгаа.

Сул тал нь гэвэл Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүн өндөр чадвартай багийн эсрэг төдийлөн тоглож байгаагүй ба Франц, Дани, Перу зэрэг багын эсрэг нийлээд тоглоно.

Од тоглогч нь 27 настай Аарон Мооё. Тоглодог клуб нь “Хаддерсфийлд таун”. Австралийн хамгийн сайн тоглогч болох Мооё нь тэдний багийн зооноос гарах хамгийн том найдвар юм.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …