“Гал үндэстэн” холбооны гишүүн Н.Чагнаадоржийн биеийн байдал нь мууджээ

44njУИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн өдөр буюу өнгөрсөн сарын 16-нд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Н.Болдбаатар, Чагнаадорж нар Төрийн тусгай объект руу галт зэвсэгтэй нэвтэрч улмаар тэднийг баривчилсан.

Ингээд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Мөн гурван хүнийг нэмж барьвчилсан билээ. Харин тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.13, 177.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Гэвч Ц.Мөнхбаяр нарт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид долоо хоногийн хугацаанд цагдан хорих нь дуусгавар болж хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж.

Нөгөөтэйгүүр байцаан шийтгэх ажиллагааны нөхцөл байдалд үндэслэн өчигдөр тэдний хорих хугацааг сунгах саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар тэднийг үргэлжлүүлэн хорихоор болжээ. Түүнчлэн “Гал үндэстэн” холбооны гишүүн н.Чагнаадоржийн биеийн байдал нь муудсан талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалж: Инфо.мн

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …