Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Хөлийн цагаан толгой” гэдэг газар чоно 17 настай хүү болон мал, нохойруу дайрч хазжээ.
Нутгийнхан хүн хазсан чоныг устгаж сэг зэмээс дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчинөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.
Тйимээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон гэнэ. Галзуу чононд хазуулсан залуугийн биеийн байдал сайн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Д.ЖАРГАЛ