Дэлхий даяар 600 гаруй салбар дэлгүүртэй CHARLES & KEITH болон PEDRO брэнд Монголд албан ёсны франчайзинг эрхтэйгээр үүд хаалгаа нээлээ. Тухайлбал, үргэлж шинэлэг бүхнийг эрэлхийлж, хэрэглэгчиддээ бэлэг барьдаг “Энновстайл” Mонголын загварын салбарт хэзээ ч байгаагүй гоёмсог загвартай боломжийн үнэтэй гутал, цүнх акссесуаруудыг хэрэглэгчиддээ санал болгож байна.
Сингапурт төвтэй CHARLES & KEITH брэндийн эрч хүчтэй залуу дизайнерууд дэлхийн томоохон загварын ордны шоунд байнга оролцож, тэндээс авсан санаагаа өөрсдийн бүтээлд шингээснээр жилд 1000 гаруй шинэ загваруудыг урладаг. Улирал бүр шинэчлэн бүтээсэн загварын коллекцууд нь тухайн улиралд RUNWAY болон дэлхийн томоохон загвар зохион бүтээгчдийн тодорхойлсон загварын чиг хандлагыг бүрэн шингээж, богино хугацаанд, боломжит үнээр хэрэглэгчдэд хүрч чаддагаараа дэлхийд танигдсан.
Монголын загварын салбарт шинэчлэлт хийн, дэлхийн брэндийг дэргэдээсээ мэдэрч, хэрэглэх боломжийг олгосон Эновстайл ХХК Шангри-Ла Төв, Улаанбаатар дахь Charles & Keith дэлгүүрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2018 оны зургадугаар сарын 29-ний өдөр хийхээр товлосон байна.
“Эновстайл” ХХК хэрэглэгчидддээ дараагийн бэлгээ барьж ирэх долдугаар сарын эхээр CHARLES & KEITH брэндийн салбар болох орчин үеийн ажил хэрэгч залууст зориулсан PEDRO эрэгтэй, эмэгтэй гутал, цүнх акссесуарын дэлгүүрийг нээхээр төлөвлөж байна.
Утас: 7740-8899
Facebook: https://www.facebook.com/Innovstylellc/
Instagram: https://www.instagram.com/innovstyle/