Баянхонгор аймаг усны нөөцөөр 21 аймгаас 15 дугаарт ордог бөгөөд усны тоо бүртгэлийн сүүлийн мэдээгээр тус аймагт 670 булаг шанд тоологджээ. Мөн ширгэсэн 13, рашаан 19, гол горхи 211, нуур тойром 53 тоологдсоноос ширгэсэн 3, гүн өрөмдмөл худаг 365, гар худаг 1571 тоологдсон байна.
Баянхонгор аймгийн нийт хүн амын цөөнгүй хувь нь шаардлага хангаагүй усны эх үүсвэр хэрэглэж байна. Ялангуяа хөдөөд энгийн гар худгуудын доторлогоо, ховоо, онгоц зэрэгт машин, тракторын дугуй, олгой хаймар зэргийг ашиглаж байгаа нь хүн, малын эрүүл мэндэд тохиромжгүй болохыг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Мөн ихэнх худгийн таг нь сарампай, төмөр эсвэл өгөршсөн мод байдаг аж. Малчид өөрсдийн ууж байгаа усандаа анхаарч, эрүүл мэндийнхээ хөрөнгө оруулалтад гар талалгүйгээр худгаа иж бүрнээр нь, мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөний тохижуулах цаг болсныг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Дашрамд дурдахад, Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор сумын нийт хүн амын 10 орчим хувь нь төвлөрсөн усан хангамжийн системд холбогдож, 0.7 хувь нь усаа төвлөрсөн системд холбогдсон түгээх байруудаас авч байна.