Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ болж байгаа билээ. Тоглолтын хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дууслаа. F хэсгийн Швед, Мексикийн багууд хоорондоо тоглож Швед 3-0 харьцаагаар хожиж F хэсгийн тэргүүллээ. Тоглолтын салхийг 50 дахь минутад Шведийн шигшээ багийн Аугустинссон гоолдож тооны харьцааг 1:0 болгож тэргүүлж эхэллээ. Үүнээс 12 минутын дараа торгуулийн цохилтоос Гранквист дахин гоолдсон бол сүүлийн гоолыг Алварез 74 дэх минутад гоолджээ.
Ингэснээр Швед хэсгээ тэргүүлсэн бол Мексик хэдий хожигдсон ч хоёроор гарах болжээ. Швед хасагдах шатанд Швейцартай тоглох бол Мексик Бразилийн шигшээ багтай тоглохоор боллоо.