Бразил хэсгээ тэргүүллээ

Хөлбөмбөгийн ДАШТ-д Е хэсгийн сүүлийн тоглолтууд боллоо. Бразил, Сербийн багуудын тоглолт 2-0 харьцаагаар Бразилийн ялалтаар өндөрлөжээ. Ингэснээр Бразил хэсгээ тэргүүлж гарах болсон бол Серби ийнхүү тоглолтоо өндөрлүүллээ.

Тус тоглолт эхний гоолыг Бразилийн тоглогч Паулиньо 36 дахь минутад гоолдож салхийг хагалсан бол 68 дахь минутад Тиого Силва тэргүүллээ баталгаажуулжээ.

Ийнхүү Бразилчууд хожил байгуулснаар Е хэсгийг тэргүүлсэн бөгөөд F хэсгийн хоёроор гарсан баг болох Мексиктэй хасагдах шатанд таарлаа. Тус тоглолт долдугаар сарын 2-ны 22:00 цагт болно.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …