Говийн бүсийн хурдан морины уралдаан Дорноговьд болно

Засгийн газрын тогтоолоор говийн бүсийн хурдан морины уралдааныг  энэ сарын 27-29-нд Дорноговь аймагт зохион байгуулахаар боллоо.

Энэхүү уралдааныг говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойтой хамтатган ёслол төгөлдөр зохион байгуулахаар ажиллаж байна. Говь нутагт өнгөрөгч зургадугаар сард бороо ороогүй гантай байсан ч долдугаар сарын эхээр ихэнх суманд бороо орсон тул малчид, уяачдын хувьд морио уяж хурдлуулах, айраг цагаагаа сөгнөх боломж гарч байгаа юм.

Дорноговь аймгийн ЗДТГ-аас Ноён хутагтын бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлах, хойч үедээ таниулан мэдүүлэх, өв соёлыг нь хамгаалах, ноён нутагтын нэрэмжит талбай байгуулах, аймгийн орон нутгийг судлах музейг засварлах, Ноён хутагтын музейг засварлах, наадмын талбайг засварлах  зэрэг олон бүтээлч ажлыг зохион байгуулж байна.

Наадмыг долдугаар сарын 27-29-ний хооронд зохион байгуулах бөгөөд эхний өдөр аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан, дараагийн өдөр баяр наадмын нээлтийг хийж улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулах аж.

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …