“Бид давтагдашгүй” фейшн шоу болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх,нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Бид давтагдашгүй” шоуг зохион байгуулахаар болжээ.Фейшн шоу долдугаар сарын 7-ны 17.00 цагаас  “Blue sky” зочид буудалд болох юм байна.

“Бид чадна” ТББ-аас тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг өмнө нь зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж буйгаараа онцлог аж. Шоуг санаачлагч “Бид чадна эм эн нэгдэл” ТББ, дэмжигч байгууллагаар Хүүхэд залуучуудын хөгжлийн “Эра” төв, санхүүгийн дэмжигчээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ажиллаж байгаа юм. Дэлхийн олон оронд “Wheel chair fashion show” буюу тэргэнцэртэй иргэдийн загварын шоу тогтмол зохиогддог аж.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …