Урианхай сурын харваанд Т.Очироо түрүүлж “Мэргэн” цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа долоодугаар сарын 7-нд боллоо.

Энэ жилийн харваанд нийт 185 харваач оролцож онч мэргэнээ сорьжээ.

Дүн:

Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын Eрөнхий газрын харваач Төхөөний Очироо 27 онож түрүүлж “Урианхай сурын мэргэн” цолны болзол хангав.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар Жeм багийн харваач Батаагийн Баярсайхан 25 онож 2-р байр
Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Урианхай сурын мэргэн Цэвээндоржын Батзориг 24 онож 3-р байр
Ховд аймгийн Дуут сумын уугуул Шийлэгийн Баянмөнх 24 онож 4-р байр
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Хөхийн Бямбажав 24 онож 5-р байр тус тус эзэллээ.
Урианхай харваанд Монгол Улсын спортын мастер цолны болзлыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Алдар Жeм багийн харваач Нармандахын Алтансүх, спортын дэд мастерийн болзлыг Ховд аймгийн Дуут сумын харваач Мөнхнасангийн Гансүмбэр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Амаржаргалын Артаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач Цэлгэрсүрэнгийн Хилчинхүү, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Сүлд спорт хорооны харваач Баастын Мөнхбаяр нар тус тус хангажээ.

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …