Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Артем Зюба, хагас хамгаалагч Денис Черышев нар телевизийн ESPN сувгийн гаргасан хувилбараар ДАШТ-2018-ын бэлгэдлийн шигшээ багт багтжээ..
Черышев 4 гоол, Зюба 3 гоол оруулснаар Оросын шигшээгийн шилдэг мэргэн буучид болсон билээ.
Бэлгэдлийн шигшээг бүрэн бүрэлдэхүүнээр нь танилцуулбал: хаалгач Чо Хён У /Өмнөд Солонгос/, хамгаалагчид Бенжамен Павар, Лукас Эрнандес /Франц/, Мортеза Пурлиганжи /Иран/, Харри Магуайер/Англи/, хагас хамгаалагчид Родриго Бентанкур /Уругвай/, Денис Черышев /ОХУ/, Такаши Инуи /Япон/, довтлогчид Мэттью Леки /Австрали/, Анте Ребич /Хорват/, Артем Зюба /ОХУ/.
ОХУ-ын шигшээ баг ¼-ийн шигшээ тоглолтод торгуулийн цохилтоор Хорватын багт хожигдсон билээ. Оросын хөлбөмбөгчид 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан юм.