Дөрвөн жилд нэг удаа болдог хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт энэ сарын 15-ний өдөр боллоо.
Тоглолтын өмнө ДАШТ-ий хаалтын ёслолын ажиллагаа ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.
Хаалтын ёслолын ажиллагаанд Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал эхнэрийн хамт оролцжээ.
Энэ тухай Стивен Сигалийн гэргий Б. Эрдэнэтуяа цахим хуудаснаа”Франц үнэхээр хүчтэй ч байлаа одтой ч хуртай ч байлаа. Асар их хүч хөдөлмөрөөр олдсон амжилт үнэхээр АГУУ! Франц түмэнд баяр хүргэе!
Аман хүзүүдсэн Хорват ахан дүүстээ ч бас баяр хүргэе ээ!”хэмээн бичжээ.
Хаалтын ёслолын ажиллагаанд ДАШТ-ий албан ёсны дуу болох “Live It Up” дууг Америкийн дуучин, жүжигчин Уилл Смит, Эра Истрефи болон Ники Жем нар дуулсан юм.
ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх тоглолт Москвагийн цагаар 18 цагт /Улаанбаатарын цагаар 23 цагт/ Москва хотноо “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Хорват, Францын шигшээ багийн халз тулаанаар эхэлж, Францын шигшээ баг 4:2-оор хожиж Дэлхийн аваргын “Алтан цомын ” цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон билээ.