Эрүүл хооллолт руу ойртох энгийн таван зарчим

Эрүүл зөв хооллолтын хэв маягийг эхлүүлэхийг хүсэж буй хэн бүхэн асар их хэмжээний мэдээлэлтэй нүүр тулдаг. Тэр олон мэдээллээс учрыг нь олж байхаар эргээд идэж сурсан хоол хүнсээ хэрэглэх нь дээр санагдах үе бий. Олны дунд нэр хүндтэй эрүүл хооллолтын систем нь бусад ижил нэр хүндтэй системээ үгүйсгэхээс гадна, нэг хүнсний бүтээгдэхүүнийг зарим мэргэжилтэн “идэгтүн” гэж байхад, өөр нэг нь “бүү ид” гэж зарладаг.

Өөрт тохирсон хооллолтын системийг олж хэрэгжүүлэхэд зөвхөн таны туршилт болон цаг хугацаа л харуулна. Хэдэн арван жилээр идсэн хоолны зуршлаа нэг өдрийн дотор орвонгоор нь эргүүлэх боломжгүй бөгөөд, энэ мэтээр хоол хүнсэндээ огцом хувьсгал хийх нь ихэнхдээ удаан үргэлжлэхгүй тул удалгүй бууж өгөхөд хүрдэг. Хооллолт гэдэг биднийг даган бүхий л амьдралын турш өөрчлөгдөж хувьсаж байдаг зүйл юм. Тиймээс хоол хүнсний хэрэглээгээ зөв зүг рүү чиглүүлэхэд энгийн бас амархан хэдэн зарчмаас эхлүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр та “идэж болохгүй” хүнсний урт жагсаалттай болохгүй, харин үр дүнг нь их хурдан мэдэрнэ.

Өглөөг 1 аяга нимбэгтэй усаар эхлүүлэх

Энэ энгийн зуршил нь өглөөг сэргэлэн цовоо эхлэхэд тусалж хоол боловсруулалтыг сайжруулна. Хэдий их ислэг амттай ч нимбэгийн шүүс нь хорт бодисуудыг гадагшлуулахад тусалдаг байна. Өдөр бүр сэрээд шүдээ угаасны дараа нимбэгтэй усаа ууж байгаарай. Ус нь бүлээн эсвэл тасалгааны хэмтэй байна, харин хүйтэн ус уухгүй байхыг зөвлөж байна. Эхэндээ нимбэгийн шүүсний 1/4- хийж байгаад дасаад ирэхээрээ 1/2 болгоорой.

Нэг удаагийн хооллолтод “цардуулан” гаралтай хоол хүнсийг амьтны гаралтай уурагтай холихгүй байх

Нэг өдөрт заавал идэх дуртай мах эсвэл гоймонгоос шууд татгалзах хэрэггүй. Харин энэ хоёрыг салгаад хэрэглэж болно. Цардуулан төрлийн хүнсэнд бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн (талх, нарийн боов), төмс, бүх төрлийн шош, мөн түүнчлэн бүх төрлийн үр тариа орно (будаа, гурвалжин будаа, киноа гэх мэт). Амьтны гаралтай уураг гэдэг нь бяслаг, мах, далайн бүтээгдэхүүнүүд багтана (загас, сам хорхой гэх зэрэг). Цардуулан төрлийн хоол хүнс болон амьтны гаралтай уураг хоорондоо зохицохгүй тул болгосон эсвэл болгоогүй ногоонуудтай хольж иднэ. Жишээ нь, та өдрийн хоолондоо ногооны салатыг гурвалжин будаатай идээд харин оройн хоолондоо загасны махыг бэлтгэсэн ногоотой хольж идэж болох юм. Өөр илүү нарийн хүнсний бүтээгдэхүүнүүд хоорондоо зохицдог зарчмууд байдаг ч дээрх зөвлөгөөг дагахад хоол боловсруулалт илт сайжирна.

Жимсийг зөвхөн хоолны өмнө хэрэглэх

Жимс жимсгэнээс шим тэжээлийг нь хүртэхийн тулд заавал хоол идэхээс 20-30 минутын өмнө буюу хоосон ходоодтой үедээ хэрэглэнэ. Эсвэл хоол идсэний дараа 3-4 цагийн дараа. Хоосон ходоодон дээр идсэн жимс эрч хүч амин дэм бэлэглэх бол хоолны дараа буюу бусад төрлийн хүнстэй идсэн жимс хоол боловсруулалтыг удаашруулан эсэх үйл явцыг эхлүүлдэг. Жимс дундаас зөвхөн авакадог л цардуулан төрлийн хүнстэй хэрэглэж болно.

Жимснүүдийн цорын ганц зохицдог хүнс бол шинэхэн навчит ногоонууд юм. Тиймээс смузинд жимс болон навчит ногоонуудыг холих нь эрүүл хооллолтын нэг жишээ юм.

Өдөр оройн хоолыг шинэ ногооны салаттай идэх

Салат гэдэг нь нийслэл салат эсвэл цезарь салатыг хэлээгүй юм шүү, харин олон төрлийн шинэ ногоог хольсон салатыг хэлж байгаа юм. Дангаар нь идсэн хэдэн ширхэг өргөст хэмх эсвэл лууван ч салатанд тооцогдоно. Ногооны ферментүүд болон эсэл нь дараа дараагийн хоолыг боловсруулахад тустай юм. Үүнээс гадна ногооны салатаар хоолоо эхлүүлэх зуршил нь таныг цаашид илүү ихээр ногоог хоол хүнсэндээ хэрэглэдэг болоход тустай.

Аажим аажмаар жижиг алхмуудыг хийж аль нэг тал руу туйлшрахгүй байх нь чухал юм. Өнөөдрөөс эхлээд өөрчилж чадах зүйлээсээ эхлээрэй. Хувьсал хийх гэж яаралгүй бага багаар сайжрах арга замыг сонгоорой эрхэм уншигч минь.

 

Эх сурвалж: http://avdar.club 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …