Индонезийн Ломбок аралд газар хөдөлж 14 амиа алджээ

Индонезийн Ломбок аралд орон нутгийн цагаар өнөөдөр 7:00 цаг орчимд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 14 хүн  нас барж 40 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын  албаны хүмүүс мэдээлжээ. Ломбок арал нь  Бали арлаас зүүн тийш 40 км яваад хүрэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар аж.

АНУ -ын геологийн судалгааны хүрээлэнгээс газар хөдлөлтийн голомт Ломбокоос хойд хэсэгт Матарам хотоос зүүн хойд хэсгээс 50 км-т үүссэн гэв. Арлын захиргаанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх болон эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …