Монгол, Японы уран бүтээлчид хамтарсан тоглолтоо толилуулна

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Япон улсын Энка дууны алдарт дуучин Яширо Аки, дэлхийн дайдад Монголынхоо нэрийг хөөмийн хархираа, хуурынхаа хос чавхдасаар тамгалж яваа ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн хамтарсан “Хөсөгтөн ба хээнцэр хаялга” тоглолт энэ сарын 04-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно.

Энэхүү тоглолт нь Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн зохион байгуулж буй урлаг соёлын хамтарсан арга хэмжээ юм. Тоглолтод Японд хит болоод буй “Жамаас” тэргүүтэй шилдэг бүтээлүүд эгшиглэх аж.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …