Дэлхийн хоёр дахь ноён оргил гэгддэг К2 хайрханд амжилттай авирсан Монголын анхны уулчин гавьяат тамирчин Б.Гангаамаа батламжаа 7-р сарын 30-ний өдөр албан ёсоор гардан авчээ. Уг батламжийг Пакистаны уулын спортын холбоо, Пакистаны уулчдын холбооноос олгосон байна.
Тэрээр өнгөрөгч долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагт К2 ууланд 31 уулчны хамт авирсан юм. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон хүн болжээ. К2 ууланд хамгийн анх 1954 оны долдугаар сарын 31-ний өдөр Италийн уулчин Ачилле Компаниони авирсан юм. Б.Гангаамаа энэ сарын 04-ний өдөр эх орондоо ирэх юм.