Бельги улсын иргэн 44 настай Нэнси Верхельст эрэгтэй хүн болохыг багаасаа хүсдэг нэгэн байсан бөгөөд хүйсээ солихын тулд хэд хэдэн удаа хагалгаанд орж, гармоны бэлдмэл уун нэрээ Нэтэн болгон сольж байжээ. Гэвч олон жилийн хичээл зүтгэл нь санасан хэмжээнд нь үр дүн хүрээгүй тул сэтгэл санааны хямралд орж, амиа егүүтгэхийг эмч нараас гуйжээ.
Эмч нар ч Нэтэний хүслийг ёсоор болгосон аж. Гэтэл энэ хэрэг араасаа олны хэл амыг дагуулаад байна. Орон нутгийн Хэт Лаацтэ Ньюз сонины мэдээлснээр эмч Вим Дистлманс залууг амгалан амьсгал хураасан гэж ярив. Мөн тус сониныхон Нэтэнийг нас барахынх нь урд өдөр ярилцлага хийсэн байжээ.
Уг ярилцлагаар бол талийгч гурван хүүтэй айлын ганц охин гэнэ. Харин эцэг эх нь ганц охиноо эрэгтэй хүн болж байгааг хүлээн зөвшөөрөөгүй нь түүнийг ийн сэтгэл санааны хямралд ороход нөлөөлсөн байх талтай гэнэ. Одоо түүний үхсэн нь эмч нарын буруу биш харин ээж аавынх нь буруу болж эргэж байна.