Ихэр охид өнөөдөр ОХУ-ыг зорино

Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, лМонгоын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор болсон юм. Тэгвэл тэд өнөөдөр  ОХУ-ыг зорих аж.

Тодруулбал, ОХУ-ын Россия-1 телевизийн “Incredible People” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс МОУА-ийн тамирчдад урилга ирүүлсэн. Монголын Оюун ухааны академийн  захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар, Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр гурав тус нэвтрүүлэгт оролцох юм байна.

МОУА-ийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн юм.

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …