Олимпийн аварга Н. Түвшинбаярын талаарх сонирхолтой баримтууд

Монгол Улс олимпийн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ойн түүхэн  өдөр өнөөдөр  тохиож байна. Монголын ард түмэн олимпийн аваргын алтан медалийг 44 жил хүлээсэн билээ. 1980 оны Москвагийн олимпийн наадмын гавьяат Ж.Даваажав гуай  олимпийн алтан медалиа Чехийн бөх В.Райчевт алдаж байсан түүхтэй. Тэгвэл XX зуунд хүртэж чадаагүй олимпийн алтан медалийг XXI зуунд Найдангийн  Түвшинбаяр авчирсан юм. 2008 оны наймдугаар сарын 14. Монгол хүн бүрийн сэтгэлд тодоор бичигдсэн түүхэн өдөр юм. Жүдо бөхийн -100 кг-н жинд өрсөлдсөн Н.Түвшинбаяр Бээжингийн тэнгэрт Монгол эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч чадсан  түүхт өдөр.

Энэ өдрийг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга,  “Чингис хаан” одонт Найдангийн Түвшинбаярын талаарх сонирхолтой баримтуудыг өгүүлье.

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн.

2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2012-2014 онд Боловсролын их сургуулийг Боловсрол судлаач мэргэжлээр төгссөн.

–Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч

-Монгол Тулгатны 100 эрхмийн нэг

-Пепси ундааны рекламанд тоглосон

Дуучин С.Тэнгэрийн Би Монгол Хүн дууны клипинд тоглосон

-Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Олимпийн аваргын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын гаргасан амжилтууд:

2006 – Дэлхийн Оюутны аваргын хүрэл

2007 – Парисын дэлхийн цомын хүрэл

2007 – Гамбургийн дэлхийн цомын хүрэл

2007 – Ази тивийн аваргын мөнгө

2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл

2008 – Парисын дэлхийн цомын мөнгө

2008 – Ази тивийн аваргын хүрэл

2008 – Бээжин-2008 олимпийн алт

2010 – Чингис хаан дэлхийн цомын алт

2011 – Будапештийн дэлхийн цомын алт

2011 – Жежүгийн дэлхийн цомын алт

2011 – Парисын Их дуулгын мөнгө

2011 – Абу Дабигийн гран пригийн хүрэл

2011 – Ази тивийн аваргын хүрэл

2012 – Парисын Их дуулгын алт

2012 – Лондон-2012 олимпийн мөнгө

2013 – Токиогийн Их дуулгын хүрэл

2013 – Жежүгийн Гран пригийн алт

2014 – Дюсселдорфын Гран пригийн хүрэл

2014 – Жежүгийн Гран пригийн мөнгө

2014 – Инчеоны Азийн наадмын алт

2015 – Чиндаогийн Гран пригийн алт

2016 – Ази тивийн аваргын алт

2017 – Дэлхийн аваргын хүрэл

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …