Удахгүй болох Бруно Марсын аялан тоглолтод Карди Би оролцож чадахгүй болсон боловч өөр уран бүтээлчид оролцохоор болсон тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.
Ирэх намар болох “24K Magic” нэртэй аялан тоглолтод Boyz II Men, Чарли Уилсон, Сиара болон Элла Май нар оролцохоор болсон гэж Бруно Марс мягмар гарагт зарласан байна.
Boyz II Men хамтлаг нь 1991 онд дебют цомгоо гаргаж байсан бөгөөд R&B болон поп урсгалын олон шилдэг уран бүтээлийг олны хүртээл болгож байсан билээ. Тэд ирэх есдүгээр сарын 7-нд Денверт болох тоглолтод оролцохоор болжээ.
Харин дуучин Карди Би-гийн хувьд Б.Марстай хамтран “Finesse” дууг гаргасан ба төрөөд удаагүй байгаа нялх хүүхдээ орхин тоглолтод оролцоход бэлэн биш байгаагийн улмаас тоглолтод оролцохоо больсон юм байна.
“24K Magic” аялан тоглолт мөн Филадельфи, Лос-Анжелес, Детройт, Бостон, Торонто, Даллас, Бруклин, Нашвилл болон Теннессид болох ажээ.