Д.Одзаяа: Халамжит ханийгаа хайрлаарай эрчүүд минь

 

 

Монголын үндэсний телевизийн шинэ үеийн нэвтрүүлэгчдийн нүүр царай болж өнгөлж яваа залуусын нэг бол Д.Одзаяа. Тэрбээр телевизийн хөтлөгчийн ажлынхаа хажуугаар хоёр ч хүүхдийн ээж болж амжжээ. Одоо тэрбээр жирэмсний амралттай байгаа аж. Гэсэн хэдий ч олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болсоор явна.
Тэрбээр хөхүүл ээжүүдэд тохиолддог асуудлуудыг хөгжилтэй аргаар харуулсан видеог өөрийн хөтлөн явуулдаг пэйж хуудсандаа энэ сарын 13-ний өдөр оруулсан юм.

Дээрх бичлэгийг өнөөдрийн байдлаар 85 мянган хүн үзжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн пэйж хуудаснаа”Ээжүүд бидний асуудал дуусна гэж байх биш. Энэ удаад Хөхүүл ээжүүддээ тохиолддог “бяцхан” асуудлуудыг хөгжилтэйгөөр харуулсан нэг хөөрхөн видео бэлтгэлээ. Хөх зангирах, хөхний толгой хагарах гээд зөндөө олон асуудлууд ээжүүд болгонд л тохиолддог ч, үр хүүхдээ ангир уургаараа хөхүүлэн, эрүүл саруул өсгөн бойжуулж байгаа супер ээжүүдээ, халамжит ханийгаа, сайн хайрлаарай эрчүүд минь.Монголын эрүүл үрс маш олон болох болтугай “гэж бичжээ.

 

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …