Өнөөдөр 11 цагаас Монголын банкуудын холбооны байранд МИК болон Монголбанкны хамтарсан “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хоёр дахь шатны нээлт” болох ажээ. Өмнөх шатны санхүүжилтээс нийтдээ 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 487.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 8129 иргэнд 463.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.