“Авьяаслаг Монголчууд-3” шоу ирэх есдүгээр сард гарна

 “Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар улиралын дугаар ирэх есдүгээр сараас эхлэн үзэгч та бүхэнд Монгол ТВ-р хүрэх гэж байна. “Авьяаслаг Монголчууд”шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн.

Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна.

Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон  “Наашаа Цаашаа”  нэвтрүүлгийн хөтлөгч ажээ.

“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх дуучин О.Энх-Эрдэнэ түрүүлсэн билээ.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …