П.Орхон Азийн наадмын алтан медалиа хураалгах уу?

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон. Ингэснээр тэрбээр Азийн наадамд түрүүлсэн манай улсын хоёр дахь эмэгтэй тамирчин болсон юм.

Гэвч түүний алтан медалийг хурааж магадгүй гэсэн мэдээлэл тараад байна. Учир нь түүний допингийн шинжилгээнээс допинг илэрчээ.

Түүний допингийн А, Б сорьцоос сэргээш илэрсэн гэх мэдээлэл байна. Тиймээс түүний Азийн наадмын алтан медалийг нь хурааж магадгүй болжээ.

Өчигдөр энэ асуудлаар МЧБХ, Азийн допингийн холбоотой видео хурал хийжээ. Азийн допингийн холбоо П.Орхоноос “Таны шээсний шинжилгээг сольсон байх боломжтой юу” гэж асуухад П.Орхон тийм зүйл огт байхгүй гэжээ.

Хурлын төгсгөлд П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий” гэсэн боловч Азийн допингийн холбоо тэр асуудлыг хүлээж авалгүй, медалийг нь хураана. Харин та өөрөө зохих газарт нь гомдол гаргах эрхтэй гэсэн аж.

 

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …