НҮҮР БУДАЛТ БОЛ ШИНЖЛЭХ УХААН

_MG_4200Дэлхийд жинхэнэ мэргэжлийн нүүр будаг хийдэг ганц л үйлдвэрлэгч байдаг нь Kryolan гэдэг гоо сайхны компани ажээ.  

Крайолан нүүр будаг үйлдвэрлэдэг. Гэхдээ хэн нэгэнтэй адилгүйгээр, хүн болгонтой ижилгүйгээр дахин давтагдашгүйг хийдэгээрээ дэлхийд үнэлэгдэж чаджээ.

Крайолан дэлхий дээрх анхны косметикийн брэндүүдийн нэг бөгөөд бүтээгдхүүнийхээ  химийн томъёог өөрсдөө гаргаж, судалгаа шинжилгээний үндсэн дээр хамгийн тансаг жорыг бүтээсэн түүхтэй аж.

Крайоланы филсофи: “Бид бүтээгдэхүүнийхээ талаар боддог. Бид тэдгээрийг үүсгэдэг. Томъёонд оруулдаг, тэгээд тэдгээрийг оршин тогтнуулдаг”. Энэ бол Крайоланы  өнөөдрийг хүртэл баримталж ирсэн  “хамгийн чанартайг нь үйлдвэрлэх ёстой гэдэг үзэл” байжээ.

Өдгөө гоо сайхны хамгийн том брэнд  Крайоланы гоо сайхныг улам төгс төгөлдөржүүлэхийн төлөө 65 жил тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Бүсгүйчүүд Крайолан мэргэжлийн нүүр будгийн ачаар гоо сайхандаа  давтагдашгүй дүр төрхийг үүсгэж, гайхамшигтай өөрчлөлтийг хийж чадсанаараа дэвшилтэд хүрсэн гэж судлаачид үздэг юм. Эмэгтэй хүний хувьд нүүр будалт гэдэг бол маш чухал зүйл бөгөөд эмэгтэй хүн нүүрээ жинхэнэ мэргэжлийн нүүр будгуудийн тусламжтайгаар будсанаар өөрийн нуугдаж буй жинхэнэ гоо сайхныг гаргаж ирдэг байна. Чухамдаа мэргэжлийн нүүр будалтаар хүний дотоод гоо сайхан ил гарч ирдэг.

Гоо сайхан мэргэжлийн нүүр будаг үйлдвэрлэгч Kryolan-ы түүхээс 

1945 Герман улс дэлхийн II дайны дараа сэргэж  эхлэхтэй хамт  Kryolan мэргэжлийн нүүр будаг Берлин хотын театруудад нэвтэрсэн юм. Ингээд 1962   Kryolan нь өрсөлдөгч Brandel GmbH худалдан авч, тэдний бүтээгдэхүүн болон бизнесийн арга аргачлалийг шинэчилж нэвтрүүлэн үйл ажиллагаа өргөжүүлжээ. Тэд 1969   Kryolan make-up анхны сэтгүүл “Lebendige Maske” хэвлэлтэнд өгсөн бөгөөд одоог хүртэл хэвлэгдсээр байна. Үүний дараа Kryolan анхны Олон улсын нүүр будалтын семинарыг Берлин хотод зохион байгуулсан бөгөөд 20 гаруй орны 150 нүүр будалтын мэргэжилтнүүд оролцсон нь томоохон амжилтуудын нэг болж байнга давтагддаг үйл ажиллагааны нэг болж чаджээ. 2004 Kryolan анхны “Нүүр Будалтын Мэргэжилтнүүдийн Форум”-ыг зохион байгуулжээ. Мөн Грек улсын Афин хотод болсон 28 дахь удаагийн Олимпийн нээлтийн ёслолд оролцох 4000 жүжигчидийг Kryolan брэндийн бүтээгдэхүүнээр хангаж ажиллахаар уригдсан бөгөөд компани тухайн орны байгаль цаг уурын тусгай нөхцөлд зориулсан онцгой бүтээгдэхүүн томъёолон үйлдвэрлэж ажиллажээ.   2009, 2011 онуудад       Kryolan-ны Мэргэжлийн нүүр будгийн бүтээгдэхүүн нь  дэлхийн гоо сайхны хамгийн чухал арга хэмжээ болох-Дэлхийн Мисс 2009, 2011 –ын Албан ёсны Косметик Түнш болж ажиллажээ.

Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт салбараа нээсэн Kryolanы бүтээгдхүүнийг манай гоо сайханчид гадаадаас хүнд захин оруулж ирдэг байсан. Тэгвэл энэхүү  гайхамшигт нүүр будаг үйлдвэрлэгч компанийн албан ёсны салбар манайд  орж ирж байгаа бөгөөд Монголдоо цор ганц мэргэжлийн mage-up будгийг оруулж ирэхээс гадна дахин давтагдашгүй нүүр будалтыг хийж эхлэх гэж байгаа юм байна.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …