БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсад нэвтрүүлэх ёслол Туушин зочид буудалд боллоо. БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айчлал хийх үед хоёр орны төрийн тэргүүн “БНХАУ, Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан.
Уг тунхаглалын дагуу БНХАУ-ын Монгол Улсад 5 жилийн хугацаанд 25 олон ангит уран сайхны кино нийлүүлэх болсон юм. Энэ хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсын “UBS”, “ТВ2” телевизийн сувгаар энэ сарын 03-наас гарч эхлээд буй юм.
БНХАУ-ын алдарт жүжигчин Сүн Даньдань, Ни Дахүн нарын тоглосон энэхүү гэр бүлийн инээдмийн кино нийт 40 ангитай аж.