“Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт өчигдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо.

Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо.
Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол Улсын иргэдэд ӨМӨЗО-ны ахуй амьдрал, соёл, уламжлал, аж байдлын онцлогийг таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …