“Энхтайван 2018” олон улсын үзэсгэлэнд оролцсон Н. Хосбаяр шилдгээр шалгарлаа

Австрийн нийслэл Вена хотноо энэ сарын 06-ны өдөр нээлтээ хийсэн “Энхтайван 2018” олон улсын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй зураач Н.Хосбаяр шилдгүүдийн нэгээр шалгарч, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч Энхийн гал холбооны медалиар шагнуулав.
Үзэсгэлэнг Дэлхийн I дайн төгссөний 100 жилийн ой, Австри Улс Европын Холбоог даргалж байгааг тохиолдуулан Австрийн Ерөнхийлөгч асан Х.Фишерийн ивээл дор зохион байгуулжээ.
Энэхүү үзэсгэлэн нь залуу уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан энх тайван, ардчиллын үнэт зүйлсийг олон нийтэд сануулах, сурталчлах зорилготой юм.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …