Азийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог Бусаны олон улсын кино наадмын А хэсэг буюу Window on Asian Cinema хэсэгт найруулагч Л. Бат-Амгалангийн бүтээл “They Sing Up on the Hill” буюу “Од ба Гэгээ” бүрэн хэмжээний уран сайхны кино шалгарчээ.
Кино зохиолыг Х.Бат-Амгалан, Айан Эллардайс нар хамтран бичиж, найруулсан бөгөөд тус киноны гол дүрд Магнолиан, NMN нар, туслах дүрд У.Цогтбаяр, Б.Гарьд, Г.Хонгор, Ц.Мөнгөнтовч, Б.Энхсайхан, Жамух зэрэг уран бүтээлч тоглосон байна.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан “2013 онд Бусаны кино наадамд найруулагч С.Бямба ах “Алсын удирдлага” киногоороо тэргүүн байр эзэлж, Ч.Хоролдорж найз маань “Шарга даага” киногоо нээж, манай “Хуучны сайхан ѳдрүүд” богино хэмжээний кино уралдаант хэсэгт оролцсоноос хойш таван жилийн дараа дахин Монголоос кинотой очих болсондоо баяртай байна. Дараа нь Монголд нээлт хийхдээ оролцсон, тусалж дэмжсэн дурьдагдаж амжаагүй бүх хүмүүстээ биечлэн талархлаа илэрхийлэх болно ” хэмээн мэдээллээ.
“Window on Asian Cinema” хэсэгт шалгарсан энэхүү бүтээл нээлтээ ирэх сарын 04-13-нд болох Бусаны олон улсын кино наадмаар хийх аж.