Хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “Хоовон” тоглолт маргааш болно

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “ХООВОН” Anniversary 60th хүндэтгэлийн тоглолт  болно.

“ХООВОН” тоглолт энэ сарын 14-нд буюу маргааш 19.00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд болох  юм.

Тоглолтонд хөгжмийн зохиолч Г.Энхбаярын зохиосон хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдох нь ээ.

Мөн  Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга,Хөх тэнгэр хамтлаг, Ахмадын золбоо хамтлаг, Монголын рок попын бүх уран бүтээлчид оролцоно.

“Хоовон” тоглолтын тасалбарыг 30.000 , 40.000 гэсэн хоёр төрлийн үнэтэйгээр www.ticket.mn сайт, 1900-1800 утсаар худалдаанд гарчээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …