“Авьяаслаг Монголчууд” шоу маргаашнаас эхлэн үзэгчдийн хүртээл болно

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг энэ жил гурав дах удаагаа үзэгч та бүхний сэтгэлийг баясгах гэж байна. Тус шоуны гуравдугаар улирлын дугаар  маргаашнаас эхлэн ням гариг бүр үзэгчдийн хүртээл болно.“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн.

Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна.

Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон  “Наашаа Цаашаа”  нэвтрүүлгийн хөтлөгч ажээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …