Дэлхийн Шатрын Олимпиадад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна

Дэлхийн 43-р Шатрын Олимпиадад Гүрж Улсын Батуми хотноо 9-р сарын 23-нээс аравдугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тив, дэлхийн шилдэг шатарчдын оюун ухаанаараа өрсөлддөг тус олимпиадад Монгол Улсыг төлөөлж Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ахлагчтай баг тамирчид, парламентийг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүд Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна. Олимпиадад 185 орны 1700 орчим тамирчин, 1500-аад албаны хүмүүс нийт 3000 гаруй хүмүүс оролцож байгаагаас манай улсын 2 баг амжилттай оролцож байна.

Д.Лүндээжанцан гишүүний хувьд шатрын спортыг олон жил дэмжин ажиллаж, шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй зүтгэлтэн бөгөөд 2 жилд 1 удаа зохиогддог Шатрын Олимпиадад баг тамирчдаа дэмжин оролцдог юм.

Б.Саранчимэг гишүүний хувьд “Ногоон бэрс” шатрын хөтөлбөрийг санаачлан, хөтөлбөрийн хүрээнд “Ногоон бэрс” шатрын клубыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нээн ажиллуулж, иргэдийг шатаржуулж, иргэдийн дунд шатрын тэмцээнийг зохион байгуулж, өсвөр, залуу үеийхнийг оюун ухааны спортод шимтэн суралцахад их хувь нэмэр оруулж буйг онцлох нь зүйтэй.

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …