М.Анхцэцэг хүүтэй болжээ

Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох Мөнхжанцангийн Анхцэцэг хүүтэй болжээ. Тэрбээр энэ долоо хоногт амаржсан байна. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг юм.

М.Анхцэцэг “Рио 2016” олимпийн наадмын дараа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Драмын театрын жүжигчин бөгөөд энэ онд “Гэгээн муза” олон улсын наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн юм.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …