Эгдүүтэй төрх, гайхалтай хоолойтой Монголын дайчин уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй дуучин А.Хишигдалай. Мөрөөлдөлдөө хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж чадсан тэрбээр өөрийнх талаар гарсан мэдээний сэтгэгдлийг уншаад ихэд эгдүүцдэг гэнэ.
Тэрбээр өөрийнхөө “нүүрний ном”-д “Энэ сайтуудын гаргасан мэдээллийн доорхи сэтгэгдлүүд ямар муухай юм бэ. Бурхан минь. Заза та нар үнэхээр төгс юм. Би хажууд чинь үнэхээр бөгс юм. Миний шар үстэй байна уу? Шанаа томтой байна уу тэд нарт пад байна уу? Үгүй юу? Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаа байнаа? Мөрөөрөө л чадахаараа л хөдөлмөрлөөд явж байхад тэс хөндлөн юм ярьцгаагаад байх юм. Дуучин хүн дуулахаас өөр яах ёстой юм? Ойлгохгүй юм” хэмээн бичжээ.
Түүний энэхүү статсунд сэтгэлийг нь зассан, амжилт хүссэн цөөнгүй сэтгэгдэл ирсэн бөгөөд үүнд дуучин бүсгүй “хогийн амьтад наашаа харж инээж, цаашаа харж муулаад байдаг юм байхдаа. Яаж үйлс нь бүтдэг байнаа. Хааяа нээрээ уншихаар дотор муухай оргитол бичсэн байх юм. Хүн итгэтэл багийн найз юм шиг л бичих юм. Нээрээ ч би тийм юм болов уу гэж бодтол бичих юм.” гэжээ.
П.Төгөлдөр
Эх сурвалж: Урлаг.мн