Хятадын алдарт жүжигчин Фан Бингбингийн тоглосон Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Air Strike” киног Хятадын эрх баригчид дэлгэцэнд гаргахыг хоригложээ.Уг шалтгаан нь тус тус кинонд дүр бүтээсэн жүжигчин Фан Бингбиний татварын хэрэгтэй холбоотой аж.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хятадын телевизийн хөтлөгч Куй Юнъюань жүжигчин эмэгтэйг 60 сая юань авснаа нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн.Татварын хуулиар Фанг Фан Бингбинг тус мөнгөнөөс 10 сая юанийн татвар төлөх ёстой гэж мэдэгджээ.Энэ мэдэгдлийн дагуу өнгөрсөн зургадугаар сарын эхээр Хятадын татварын алба жүжигчин Фан Бингбинг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж эхэлсэн аж.Фан Бинбин саяхан олны өмнө ил гарахдаа Хятадын Коммунист нам, ард түмнээс уучлал гуйсан юм.
Фан Бингбингийн тоглосон “Air Strike” кинонд Холливудын одод болох Брюс Уиллис, Адриен Броди, Өмнөд Солонгосын жүжигчин “Зүрхэнд шингэсэн намар” киноны гол дүрд тоглосон Сун Сын-Хонь нар уг киноны гол дүрүүдэд тогложээ.Тус кино ирэх долоо хоногт нээлтээ хийхээр байсан байна.
Энэ тухай “Air Strike”киноны найруулагч Xiao Feng өөрийн Weibo хуудсанд “Найман жилийн турш бүтээсэн кино нь дэлгэцэнд гарах боломжгүй болсныг бичжээ.
Xiao Feng-ийн мэдэгдлийн дараа Хятадын төрийн төв хэвлэл Глобал Таймс “Air Strike” киноны нээлт ямар нэг шалтгаангүйгээр цуцлагдсан тухай мэдээлжээ.