БНХАУ-ын Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн “Билиг” Дээд сургуулийн дэргэдэх “Билиг” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн “SALVO буюу аянган мотор” нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, “Шилдэг цахилгаан мотор” гэсэн номинацад тэргүүн байр эзэллээ.
Уг машин нь өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй, хамгийн энгийн гэдгээрээ шалгарчээ.Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2,500 гаруй шинэ технологи бүхий машин тавигдсан байна.