Мисс А.Баярцэцэг “Хөх тавилан” уран сайхны кинонд тоглоно

Дэлхийн мисс 2016 тэмцээнд шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг найруулагч Т.Алтантуяагийн Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэсэн “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглож байгаа аж. Киноны баг хамт олон Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт зураг авалтаа эхлүүлжээ.

Энэ тухай загвар өмсөгч А.Баярцэцэг “Найруулагч Т.Алтантуяагийн бүтээл, Төрийн шагналт зохиолч Д.Норовын зохиол “Хөх тавилан”киноны гол дүрд тоглохоор боллоо. Ээж, аавын маань унасан нутаг Говь-Алтай аймагт зураг авахаар болсон нь их хувьтай, билэгшээлтэй”хэмээн бичжээ.

Тэрбээр 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд “Kyra” гэх эмэгтэйн дүр, Монголынхоо “Явуулын хүн” киноны гол дүрийн Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээсэн юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …