Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдсөн  бөхчүүд эх орондоо  ирлээ

“Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монголын баг тамирчид өнөөдөр /2018.10.27/ Будапешт-Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ.
Монголын баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн билээ.

 

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …