АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо “Майкал Винсента” академид нүүр хувиргагчаар ажилладаг О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэрбээр Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт, Женнифер Лопес,Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana,Meghan Trainor, Дэдди Янки нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн юм.
Тэгвэл энэ удаад Америкийн рэппер, дуучин Оника Таня Мараж буюу Ники Минажийн шинэ клипинд нь нүүр хувиргагчаар ажиллажээ.
Энэ талаараа өөрийн пэйж хуудаснаа“Хэдэн долоо хоногийн өмнө Ники Минажийн клипэнд ажиллах санал ирсэн юм. Цалин сайтай болохоор л зөвшөөрлөө өмнө нэг ажиллаад хаширчихсан байсан юм. Ялангуяа бүжигчид, нүүр хувирагч нарыг хүн биш юм шиг л харьцдаг болохоор хэзээ ч түүнтэй ажиллачих юмсан гэж боддоггүй байлаа. Угаасаа байгаа байдал нь ч биеэ авч явж байгаа нь ч тийм л харагддаг.
Гэхдээ бодит амьдрал дээрээ би тэр юу ч биш гэвэл та итгэх үү? 69 тай хамтарсан “FEFE” дуунд ажилласан ч Никкигийн хэсгийг ямар ч гадны хүнгүй бичнэ гээд биднийг оруулаагүй юм. За яахав гээд нээх тоосонгүй 69 тай хэсгийг бичихэд би болон үс хийдэг охин бид хоёрыг орохыг зөвшөөрсөн ч биднийг түүнрүү харахыг хатуу хориглоод хана руу харж зогсохыг хүссэн юм.Түүнийг дуулж бүжиглэж байхыг харсан хүн шууд ажлаасаа халагддаг гэдэг нь үнэн юм байна лээ!. Тухайн үед бол нээх тоосонгүй Никкитэй удаан ч ажиллаагүй тэгээд дууссан.
Энэ удаа бол ёстой арай л дэндүү!!! Бид түүний “Good form” гэсэн дууны клипийг энэ сарын 29-ны өдрийн 12:00 цагаас эхэлж бичээд 30-ны өглөөний 08:00 цаг гэж дууслаа. Миний амьдралдаа ажилласан хамгийн удаан клип байлаа. Никки бүхэл бүтэн 10 цаг хоцорч ирээд 3 цаг бэлэн болж байна гэж алга болоод 12 бүжигчин өсгийтэй гутал дээр түүнийг 3 цаг хүлээж байгаа! Хувцас солилт бүрт 1-2 цаг болоод байхаар бид чинь яаж хурдан дуусах билээ дээ? Энэ удаа өрөөнөөс хөөгдөж барьсангүй ээ ашгүй.Харин түүний хажуугаар гарахдаа нүдрүү нь харахгүй доош харж явна гэдэг бол бас л хэцүүхэн даваа байлаа. Нэг тийм тэнэг мэдрэмж . Ажлаа алдчихгүй гээд доошоо л харж л байгаа л даа. 12 цаг бол улсаас хүлээн зөвшөөрсөн хэмжээ болохоор Никкигийн makeup hair хүмүүс нь явчихсан байж. Продакшинаас намайг дуудаж түүний хөмсөгний үзүүрийг нь сурж үзлээ ” хэмээн бичжээ.