Дуучин С. Гантогоогийн “Шар автобус” баримт кино өнөөдөр нээлтээ хийнэ

Дуучин С.Гантогоогийн амьдралын тухай өгүүлэх баримтат кино өнөөдөр Сөүл хотын “Сөүл Синема”-д  нээлтээ хийхээр болсон байна.

“Шар автобус” нэртэй баримтат киног БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи найруулжээ. Баримтат кинонд Өмнөд Солонгост гадаадын олон сая хүн ажил хийхээр очдог ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг харуулахыг зорьсон аж.

Дуучин С.Гантогоо манай сайтад  өгсөн ярилцлагадаа “Ганаагийн түүх” нэртэйгээр анх хийгдэж байсан баримтат кино маань “Шар автобус” нэртэй болсон. Нээлтээ хараахан хийгээгүй байгаа. Хяналтын үзлэгийн шатанд явж байгаа. Эхлээд БНСУ-ын үзэгчдийн хүртээл болох байх. Үүний дараа мэдээж, Монголдоо, Монголынхоо үзэгчдэд киногоо хүргэнэ.Залуус үзээд урам зориг аваасай, эерэг нөлөөлөл үзүүлээсэй гэж хүсч байгаа. Киноныхоо дуунуудыг би өөрөө дуулсан” гэдгээ хэлсэн юм.

Дуучин С. Гантогоогийн манай сайтад өгсөн ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …