Л.Баттулга:Төрсөн өдрөөрөө хамгийн түрүүнд ээж дээрээ очдог байлаа

Аглуу энтертайнментийн захирал Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуугийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр өнөөдөр төрсөн өдрөөрөө өөрөө баярлахаас илүүтэй өрөөл бусдыг баярлуулахыг хүсч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдардаг асрамжийн газар болох “Ачлалт хүүхдүүд ТББ”-т очиж хэрэгтэй зүйлсээр нь туслан сэтгэлийн дэм өглөө.

Энэ тухайгаа “Өнөөдөр миний төрсөн өдөр. Энэ өдөр бусдыг баярлуулахыг хүслээ. Миний аав, ээж залуугаараа бурхны оронд очсон. Би төрсөн өдрөөрөө хамгийн түрүүнд ямар ч завгүй байсан ч гэсэн ээж дээрээ очдог байлаа. Замаараа амьд цэцэг аваад дугтуйнд бас багахан мөнгө хийгээд. Миний ээж “Надаас ийм хөөрхөн хүүхэд төрсөн” гээд ярьдаг байсан. Тиймээс өнөөдөр энд ирж ахмадуудаа баярлуулахыг хүслээ” хэмээн ярилаа.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …