“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаагийн Чингис хааны “Алтан Гэрэгэ” бэлэг дурсгал 120 гаруй гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болжээ.
“Дэлхийн мисс” тэмцээнд оролцогч бүсгүйчүүд жил бүр улс орныхоо бэлгэдлийг агуулсан бэлэг дурсгалын зүйл авчирдаг уламжлалтай. Энэ ёсоор Их Эзэн Чингис хаан монгол төрийн алтан аргамжийг бататгах үйлсэд чин шударгаар хүчин зүтгэхийг даалган элч, төлөөлөгчдөдөө соёрхож байсан эрхэмсэг бөгөөд ёсорхог баталгаа тэмдэг “Алтан гэрэгэ”-г ийнхүү авч явсан юм.Чингис хааны “Алтан Гэрэгэ” шилдгээр шалгарсан нь Э. Энхриймаагийн оноонд нэмэр болох үзүүлэлт бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин ядуус, өвчин зовлонтой хүмүүст тусалж хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна.