Хүүхдүүдэд зориулсан “Кибер сүлжээ” кино бүх телевизээр үзэгчдийн хүртээл болно 

Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион байгуулагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдаан”-ы Уран сайхны кино төрөлд шилдгээр шалгарсан “Кибер сүлжээ” зохиол кино бүтээл болж, үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

Соёл урлагийн газраас уг зохиолыг кино бүтээл болгох төслийн багийг шалгаруулах уралдааныг олон нийтэд нээлттэй зарласан. Уралдаанд нийт найман төсөл ирснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр “Сарны Чулуу Анар” ХХК-ийн ТВ 6 телевиз шалгарч уг төслийг гүйцэтгэсэн юм. Төслийг хэрэгжүүлснээр орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон дэлгэцийн бүтээл туурвих, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрөөс хүүхдийн уран бүтээлийг дэмжих тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх зорилготой.

 Энэхүү уран сайхны кино энэ сарын 07-нд нээлтээ хийх бөгөөд телевизийн сувгууд болон IPTV-ээр үзэгчдийн хүртээл болох юм. Зураг авалтыг Нийслэлийн 20 дугаар дунд сургууль дээр авсан бөгөөд киноны гол санаа нь дунд сургуулийн сурагчид дунд цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулж, нөлөөлж байгааг харуулж, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгоход анхааруулах аж.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …