Найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарчээ.Тус киногоор Монголчуудын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн байна. Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авчээ.
Жил бүр зохион байгуулдаг олон улсын “Шилдэг баримтат кино” шалгаруулах наадам БНСУ-д болж өндөрлөсөн бөгөөд 130 гаруй орны бүтээл өрсөлджээ. Кино наадмын шүүгчдээр Азийн болон дэлхий нөлөө бүхий кино компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон байна. Тэд “Монгол гэр” киног үзээд Монголын онгон дагшин, үзэсгэлэн бүрдсэн нутагт очсон мэт сэтгэгдэл бүрдсэн гэдгээ онцолсон аж.