“Алтан хаан” галерейд “Бодлын хүлэг” үзэсгэлэн нээгдэнэ

“Алтан хаан” галерейд 12 дугаар сарын 21-нд уран бүтээлч, барималч Б.Ганзоригийн “Бодлын хүлэг” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран барималч Б.Ганзоригийг урлаг судлаачид  чадварлаг, ирээдүйтэй залуу уран бүтээлч гэж үнэлдэг.

Тэрбээр бүтээлүүдээрээ дэлхий ертөнцөд амьд бие организм үүссэн цагаас хүн төрөлхтөн бусдаасаа илт давамгайлан, амьтдыг гаршуулж эхэлсэн үеэс бий болсон хүмүүн болоод адууны ариун чанадын холбоог өвөрмөцөөр илэрхийлэн гаргадаг байна. Мөн дашрамд хэлэхэд, “Алтан хаан” галерейд “Human. Humanity seen from above” нэртэй үзэсгэлэн гарч байгаа. Тус үзэсгэлэн  2019 оны нэгдүгээр сарын сарын 24-нийг хүртэл олны хүртээл болох юм байна.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …